Халуухан хар шоколад

Халуун шоколадны таны мэдэхгүй давуу талууд:

Халуун шоколад бол мэдээж амттай харин халуун шоколад таны биед ямар ашиг тустайг хараахан мэдээгүй байгаа юм биш биз?


Зүрхэнд сайн нөлөөтэй.

Халуун шококлад таны зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Сүүтэй халуун шоколад нь цус харвахаас сэргийлдэг бөгөөд шоколад нь ногоон цайнаас илүү зүрхэнд хэрэгтэй антиоксидантуудыг өөртөө агуулдаг байна.

2. Цайруулах үйлчилгээтэй.

Магадгүй та урьд өмнө нь сүүг арьсанд муу нөлөө өгч батга гаргадаг (сүү, сүүн бүтээгдэхүүнд мэдрэг байдаг хүмүүст) мөн шоколадны өөр орц найрлагууд хүртэл арьсанд муу байдаг гэж урьд нь дуулж байсан байх. Харин 2006 онд хийсэн судалгаагаар шоколаданд маш их хэмжээний флавониод агуулагддаг учраас арьсанд олон талаараа ашигтай байдаг.

3. Ханиалганд сайн

Зарим хүмүүс өвдөхөөрөө шоколад идмээр санагддаг учир бол шоколаданд байх теобромины нэг бүрэлдэхүүн хэсэг нь ханиалгыг намдааж чаддаг.

4. Чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ.

Италид хийсэн судалгаагаар шоколад нь инсулиний идэвхийг нэмэгдүүлж, чихрийн шижингифн эрсдэлийг бууруулдаг болоаыг тогтоожээ. Мөн Бостонд хийсэн судалгаагаар кальцийн хэрэглээ нэмэгдэж цаг хугацаа өнгөрөх тусам 2-р хэлбэрийг чихрийн шижингийн эрсдэлийг бууруулж болохыг тодорхойлсон байна.

5. Сарын тэмдэгийн өмнөх өвдөлтыг бууруулна.

6. Математик чадварыг нэмэгдүүлнэ.

Их Британид хийсэн судалгаагаар нэг том аяга халуун шоколад математик чадварыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

7. Тураана.

Ходоодны өөхыг сүүн бүтээгдэхүүн багасгадаг, харин хар шоколад нь хоол боловсруулах явцыг удаашруулж цадсан юм шиг мэдрэмжийг төрүүлдэг.

8. Хорт хавдараас сэргийлнэ.

Корнеллийн их сургууль какао антиоксидантыг өөртөө агуулдаг учраас хорт хавдарбг эсрэг үйлчилгээтэй болохыг олж нээсэн байна. Хорт хавдарын тал дээр сүү, сүүн бүтээгдэхүүн нь хамгийн маргаан дагуулдаг сэдэв билээ. Гэхдээ зарим судалгаанд үзүүлсэнээр бол D витамин болон кальци хорт хавдараас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг тогтоосон.

9. Цусны даралт бууруулна.

Хар шоколад цусны даралт ихсэлтыг бууруулдаг. Германы анагаахын судлаачид сүүнд агуулагддаг D витамин болон кальци нь цусны даралтыг багасгадаг гэж үзсэн.

10. Тархинд сайнаар нөлөөлнө.

Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид цус харвалтаас болж тархинд үүсдэг гэмтэлээс хар шоколад хамгаалдаг гэдгийг олж нээсэн бөгөөд Виржиниагийн их сургуулийн хийсэн судалгаагаар сүү нь мөн адил зүйлийг хамгаалахад тусладаг гэдгийг батлажээ.

7 views0 comments

BOUTIQUE ADDRESS:

Хатан сүйх төвийн 1-р давхар, Бээжингийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Tel: 75003900

OPENING HOURS:

Monday      10:00am-8:00pm

Tuesday       10:00am-8:00pm

Wednesday 10:00am-8:00pm

Thursday    10:00am-8:00pm

Friday          10:00am-8:00pm

Saturday      10:00am-8:00pm

Sunday        closed

GET IT FRESH:

© 2019 зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан