Үйлчлүүлэгч та ХААН мөн үү?

Үйлчлүүлэгч бол Хаан гэж хэн нэг нь хэзээ ч юм хэлжээ. Хаан бол хүссэн бүхнээ биелүүлэхийг шаардах хэмжээгүй эрхтэй билээ. Харин одоогийн Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд энэ хэр зохицсон нэршил вэ?



Хаан мөн байх 5 шалтгаан

1. Үйлчлүүлэгчид байхгүй бол Бизнес гэж байхгүй тиймээс үйлчлүүлэгч бол яах аргагүй Хаан юм.

2. Аливаа үйлчилгээ болон бүтээгдэхүүн нь үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангахад зориулагдсан байдаг учир бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломжийг байнга олгож байдаг. Тиймээс үйлдвэрлэгчидэд байнга сайжрах, өрсөлдөх боломж олгож байдаг. Яг л энергийн ундаа гэсэн үг.

3. Үйлчлүүлэгчийг Хаан шиг байлгах боломжийг компаны бодлогоор тогтоосон байдаг. Үүнийг ялангуяа өндөр зэрэглэлийн брэндийн дэлгүүрээс мэдрэх боломтой. Та хэр үнэтэй бараа авч байна түүнтэй адилхан өндөр үйлчилгээ авдаг. Нэг ёсондоо та өөртөө үйлчилгээг худалдаж авдаг юм.

4. Үйлчлүүлэгчийн хэлсэн шүүмж болон санал санаачлага нь үйлдвэрлэгчийг бодит байдалд авчирдаг. Учир нь үйлдвэрлэгчид хэт мөрөөдөмтгий.

5. Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ таалагдсан бол тэдний хэлсэн талархалын маш цөөн үг ч маш том урам өгдөг. Яг л гайхамшиг мэт.


Хаан биш байх 5 шалтгаан

1. Үргэлж Үйлчлүүлэгчийн зөв байдаггүй. Бүдүүлэг үйлчлүүлэгчид Хаан биш. Үйлчлүүлэгч та эрх чөлөөт нийгэмд хүссэнээ хийж болох ч гэсэн таны эрх чөлөө өөр нэгний эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг тул үргэлж бусад үйлчлүүлэгчидийг хүндэтгэж байх хэрэгтэй.

2. Паразит үйлчлүүлэгчид. Үйлчилгээ авч байж Үйлчлүүлэгч болдог. Зарим үйлчлүүлэгчид ямар ч үйлчилгээ авахгүй харин эсэргээрээ үнэгүй авч болох бүх зүйлсийг авдаг. Яахав үүнийг үйлчилгээ эрхлэгчид тооцоолсон байдаг ч гэсэн гарахдаа ядаж "Баярлалаа" гэж хэлж сурах хэрэгтэй.

3. Та үүнийг заавал авах албагүй. Ингэж хэлэхэд үйлчлүүлэгчид галзууртлаа ууралдаг. Тэгэхдээ үнэхээр тийм. Та яагаад заавал хүмүүсийн оюун ухаан, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан бүтээсэн бүтээгдэхүүнийг муулан муулан, өөлөн өөлөн авах ёстой вэ? Таалагдахгүй бол авахгүй байх эрх таньд бий шүү дээ. Бусдыг битгий дорд үз, зүгээр л орхиод гар.

4. Эцэст нь таньд үйлчилж байгаа тэр хүн яг л тань шиг ажилаа хийж байгаа хүн. Ер нь бол Хаан таниас ямар ч ялгаа байхгүй гэсэн үг. Тиймээс хүнлэг бус үйлчлүүлэгчид Хаан биш.

5. Ажилтан нэгдүгээрт Үйлчлүүлэгчид хоёрдугаарт гэсэн үг ч бий. Ажил олгогч ажилтаныг сэтгэл хангалуун, ажилдаа дуртай, чадварлаг байлгасанаар Соёлтой үйлчлүүлэгчдийг төрүүлдэг. Өнөөдөр таньд үйлчилж байгаа хүн хаалгаар гараад л Үйлчлүүлэгч таны Үйлчлүүлэгч болно.

11 views0 comments

Recent Posts

See All

BOUTIQUE ADDRESS:

Хатан сүйх төвийн 1-р давхар, Бээжингийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Tel: 75003900

OPENING HOURS:

Monday      10:00am-8:00pm

Tuesday       10:00am-8:00pm

Wednesday 10:00am-8:00pm

Thursday    10:00am-8:00pm

Friday          10:00am-8:00pm

Saturday      10:00am-8:00pm

Sunday        closed

GET IT FRESH:

© 2019 зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан