Ирисний соусыг хийж сурцгаая

Манай кафе ирисний соусаа өөрсдөө хийж уух зүйл болон амтатнаа чимэглэдэг. Энэ нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлохоос гадна хадгалалтын хугацааг уртасгагч элдэв бодисгүй, бас илүү амттай байдаг. Дотоодын маань бусад кофе шопууд ч бас хийгээд сурчихвал бүгдээрээ гаднаас авдаг нэг ч гэсэн түүхий эдээ дотооддоо хийж байна гэсэг үг. Гэртээ ч хийж болохоор энгийн жортой ирисний соусыг өөрсдөө хийж сурмаар байвал манай блогыг цааш нь уншаарай.




Орц

- Элсэн чихэр 300 гр

- Крем 300 гр


Хийх арга

1. Төмөр саванд элсэн чихэрээ хийгээд зөөлөн гал дээр халааж эхлэнэ.

2. Бор шаргал өнгөтэй болтол нь сайтар хутгана.

3. Кремээ алгуурхан хийнэ. Элсэн чихэр хайлж өндөр хэмд хүрсэн байгаа учир гарлуу үсэрч магадгүй тул болгоомжтой байгаарай.

4. Зуурмагаа өтгөртөл нь хутгасаар байх бөгөөд өтгөн ирисний өнгөтэй болмогц гал дээрээс авч хөргөнө. Ингээд л болоо. Хэрэв та хүсвэл бол ирис дээрээ цөцгийн тос, бага зэргийн давс нэмж болно шүү. Өөрийн хийсэн ирисээрээ карамел латте, иристэй халуун шоколад, иристэй аяган бялуу эсвэл бүр бялуугаа чимэглэж ч болно шүү дээ.



0 views0 comments

BOUTIQUE ADDRESS:

Хатан сүйх төвийн 1-р давхар, Бээжингийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Tel: 75003900

OPENING HOURS:

Monday      10:00am-8:00pm

Tuesday       10:00am-8:00pm

Wednesday 10:00am-8:00pm

Thursday    10:00am-8:00pm

Friday          10:00am-8:00pm

Saturday      10:00am-8:00pm

Sunday        closed

GET IT FRESH:

© 2019 зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан